Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг зөрчсөн дараах аж ахуйн нэгжийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн АМГТГ-ын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 367 дугаар шийдвэрээр:
№ |
Тусгай зөвшөөрлийн төрөл, дугаар |
Анх олгосон огноо |
Аймаг, хот |
Сум, дүүрэг |
Талбайн нэр |
Аж ахуйн нэгжийн нэр |
1 |
ХV-021370 |
2019.07.30 |
Булган |
Гурванбулаг, Могод |
Баяндүүрэх-1 |
Монголбридж Ресурс ХХК |
2 |
МV-020621 |
2016.08.04 |
Дорнод |
Дашбалбар |
Өвөр тогтор |
Эжбалей ХХК |
3 |
ХV-020012 |
2016.08.05 |
Төв |
Баян |
Хараат |
Гурван оч констракшн ХХК |
тус тус цуцалсныг мэдэгдэж байна.