Ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-ийн анхааралд
Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ”
гэж заасны дагуу компанийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор АМГТГ-ын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн мэдээллийн системд бүртгүүлж байна уу.
Жич: холбогдох бүртгэлийг хийлгэхдээ К-4 маягт бөглөж ААН-ийн гэрчилгээ болон дүрмийн хуулбарыг нотариатаар батлуулан холбогдох мэдээллийг бүртгүүлнэ үү.
ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН КАДАСТРЫН ХЭЛТЭС