ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ ГЭРЭЭЛЭГЧ КОМПАНИУДЫН АНХААРАЛД
АМГТГ-аас газрын тосны хайгуулын талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ /БХГ/ байгуулсан гэрээлэгч компаниудын Газрын тосны тухай хууль, БХГ-ээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг 2017 оны 6-р сарын 22-ны байдлаар дүгнэж үзэхэд,
- 2017 оны хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг батлуулаагүй гэрээлэгч компаниуд:
- Өмнөд Монголын газар нутгийн тос ХХК /Номгон IX талбай/,
- Сансарын геологи хайгуул ХХК /Төхөм X хойд, Цайдам XXVI талбай/,
- Зон Хэн Юу Тиан ХХК /Галба XI талбай/,
- Магнай трейд ХХК /Баянтүмэн XVII талбай/,
- Шунхлай энержи ХХК /Сулинхээр XXIII талбай/;
- Газрын тосны тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй гэрээлэгч компаниуд:
- Өмнөд Монголын газар нутгийн тос ХХК /Номгон IX талбай/,
- Монголын алт ХХК /Төхөм X урд талбай/,
- Сансарын геологи хайгуул ХХК /Төхөм X хойд, Цайдам XXVI талбай/,
- Шэйман ХХК /Нялга XVI талбай/,
- Шунхлай энержи ХХК /Сулинхээр XXIII талбай/,
- Монголиа шин ий энержи ХХК /Дарьганга XXIV талбай/,
- Вульф петролеум ХХК /Сүхбаатар XXVII талбай/,
- Монголиа Гладвилл Увс Петролеум ХХК /Увс I талбай/;
- Газрын тосны тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан төлбөр, урамшууллыг төлөөгүй гэрээлэгч компаниуд:
- Монголиа Гладвилл Увс Петролеум ХХК /Увс I талбай/,
- Ренова илч ХХК /Хар-ус II талбай/,
- Сентрал азиан петролеум корпорейшн лимитед /Богд IV, Онги V талбай/,
- Импайр газ Монголиа ХХК /Борзон VII талбай/,
- Өмнөд Монголын газар нутгийн тос ХХК /Номгон IX талбай/,
- Монголын алт ХХК /Төхөм X урд талбай/,
- Зон хэн юу тиан ХХК /Галба XI талбай/,
- Сансарын геологи хайгуул ХХК /Төхөм X хойд, Цайдам XXVI талбай/,
- Шэйман ХХК /Нялга XVI талбай/,
- Магнай трейд ХХК /Баянтүмэн XVII талбай/,
- Шунхлай энержи ХХК /Сулинхээр XXIII талбай/,
- Монголиа шин ий энержи ХХК /Дарьганга XXIV талбай/,
- Вульф петролеум ХХК /Сүхбаатар XXVII талбай/,
- Хонгконг Вэлпэк Индастриал ХХК /Хэрлэнтохой XXVIII талбай/ байна.
АМГТГ-аас дээр дурдсан гэрээлэгч компаниудад Газрын тосны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8, 12 дугаар зүйлийн 12.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.16-д тус тус заасны дагуу хариуцлага тооцохыг мэдэгдэж байна.
Танилцсан: Дарга Б.Баатарцогт
Орлогч дарга Л.Раднаасүрэн
Хянасан: ГХХ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч М.Батбаяр
Боловсруулсан: ГХХ-ийн мэргэжилтэн Х.Отгончимэг
2017.06.23