Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зарлагдсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох дараах талбайн сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн Сонгон шалгаруулалтын үнийн саналыг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 14 цаг 00 минутанд  тус байгууллагын 209 тоот өрөөнд нээнэ. Үүнд:

1. Талбайн код: СШ-54-1

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг 3769.96 га бүхий Их сэртэн уул нэртэй талбай

  • “Булаг баян групп” ХХК
  • “Цагаан тамич” ХХК
  • “Монголиан прожект менежмент групп” ХХК
  • “Сити грийн рэхаб” ХХК
  • “Аурум металс” ХХК
  • “Алтайн хар азарга групп” ХХК
  • “Виржиниа майнинг” ХХК
  • “Тайтлайн ресорсиз монголиа” ХХК

2. Талбайн код: СШ-54-3

Архангай аймгийн Хашаат сумын нутаг 3094.3 га Овоот толгой нэртэй талбай

  • “ММС майнинг” ХХК

3. Талбайн код: СШ-54-4

Архангай, Булган аймгийн Хашаат, Гурванбулаг сумдын нутаг 2973.37 га бүхий Бага бэрх нэртэй талбай

  • “Алтан шар тал” ХХК

4. Талбайн код: СШ-54-6

Ховд аймгийн Алтай сумын нутаг 2431.3 га бүхий Доод хөндлөн нэртэй талбай

  • “Эс сайн” ХХК

5. Талбайн код: СШ-54-7

Завхан аймгийн Баянхайрхан сумын нутаг 2436.13 га бүхий Оюу толгой нэртэй талбай

  • “Эм би Инвесто” ХХК
  • “Цагаан тамич” ХХК

6. Талбайн код: СШ-54-8

Завхан аймгийн Баянхайрхан сумын нутаг 5932.46 га бүхий Сант толгой нэртэй талбай

  • “Өв ундрах уул” ХХК
  • “Эс Ти Эс Эм” ХХК

7. Талбайн код: СШ-54-14

Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутаг 1182.58 га бүхий Хонгор морьт нэртэй талбай

  • “Эм Би Инвесто” ХХК

8. Талбайн код: СШ-54-15

Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутаг 859.8 га бүхий Чулуут уул нэртэй талбай

  • “Эм Би Инвесто” ХХК

9. Талбайн код: СШ-54-17

Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт сумдын нутаг 17301.39 га бүхий Цагаан дэл нэртэй талбай

  • “Голден хилл” ХХК
  • “Монголиан прожект менежмент групп” ХХК

Сонгон шалгаруулалтын үнийн саналыг нээхэд дээр дурдсан оролцогч аж ахуйн нэгжүүд эрх бүхий төлөөлөлөө заавал оролцуулна уу.

Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга, утас 263921

АНХААРУУЛГА

КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын гаргасан 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 118 дугаар тогтоолын дагуу халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, хүн хоорондын зайгаа барихыг (ОЛОН ХҮН НЭГ ДОР ЦУГЛАРАХГҮЙ, ЗАЙ БАРИХ) анхаарах.

Аж ахуйн нэгжийн захирал эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь PCR шинжилгээнд хамрагдсан байх ба ирэхдээ заавал иргэний үнэмлэх, PCR шинжилгээний хариутайгаа ирэх бөгөөд тогтоосон хугацаанд ирээгүй бол саналыг задлахгүйгээр хүчингүйд тооцно.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН КОМИСС