Сонгон шалгаруулалтанд оролцогч аж ахуйн нэгжийн анхааралд
ЗАРЛАЛ
/СШ 51-23 дугаар сонгон шалгаруулалтын талбайн үнийн санал нээх тухай/
Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зарлагдсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох СШ-51-23 дугаартай сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн Сонгон шалгаруулалтын үнийн саналыг 2021 оны 07-р сарын 06–ны өдрийн 11 цаг 00 минутад тус байгууллагын 209 тоот өрөөнд нээнэ. Үүнд:
№ |
СШ дугаар |
Оролцох аж ахуйн нэгж |
1 |
СШ 51-23 |
Монголиан прожект менежмент групп ХХК |
2 |
СШ 51-23 |
Дата майнинг ХХК |
3 |
СШ 51-23 |
Эм Би Инвесто ХХК |
Сонгон шалгаруулалтын үнийн саналыг нээхэд дээр дурдсан оролцогч аж ахуйн нэгжүүд эрх бүхий төлөөлөлөө заавал оролцуулна уу.
Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга, утас 263923
Мөн ковид-19 цар тахалтай холбоотойгоор УОК-оос гаргасан 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тогтоолын дагуу (ОЛОН ХҮН НЭГ ДОР ЦУГЛУУЛАХГҮЙ БАЙХ) бөгөөд ирэх оролцогчийн төлөөлөгч нь PCR шинжилгээ өгсөн байх.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН КОМИСС