Уралдаан зарлах тухай
Нэг. Зорилго
Монгол Улсад уул уурхайн салбар үүсэн байгуулагдсны 100 жилийн ойд зориулж уул уурхайн салбарын түүх, хөгжил, ирээдүйн зорилтыг илтгэсэн дараах загварын уралдааныг зарлаж байна. Үүнд:
а. Уул уурхайн салбарын лого;
б. 100 жилийн ойн хүндэт тэмдэг.
Хоёр. Шалгуур үзүүлэлт
Энэхүү уралдаанаар 100 жилийн ойн энгэрийн тэмдэг болон логоны шилдэг загварыг шалгаруулах ба эдгээрийг доорх шалгуураар шалгаруулна.
- 100 ойн хүндэт тэмдэг:
- 100-н жилийг бэлгэдсэн тоо орсон байх;
- Уурхайн бэлгэдэл орсон байх;
- Хэлбэрийн хувьд медалийн хэлбэртэй байх;
- Өнгөний код, хэмжээг гаргасан, агуулгын тайлбарыг дэлгэрэнгүй бичсэн байх;
- Уурхай, уурхайчдын дүрстэй байж болно.
- 100 жилийн ойн лого /ойгоор гарах тэмдэглэлийн дэвтэр, үзэг, цүнх, сувинер, тор гэх мэт зүйл дээр тавигдана/:
- 100-н тоо эсвэл 100 жил гэсэн бичиглэлийг каллиграфи болон бусад төрлөөр бичнэ.
- Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг шууд таних өөр бичиглэл оруулж болно.
- Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн дүрстэй байж болно.
- Өнгөний код, хэмжээг гаргасан, агуулгын тайлбарыг дэлгэрэнгүй бичсэн байна. Нэг оролцогч хэд хэдэн хувилбараар загвар ирүүлж болно.
Гурав. Шагнал, урамшуулал
а. 100 ойн хүндэт тэмдэг: 1-р байр 1,000,000.00₮
б. 100 жилийн ойн лого: 1-р байр 1,000,000.00₮
Дөрөв. Хугацаа
Уралдаант шалгаруулалтад орох хувь хүн, хуулийн этгээдийн материалыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны “Сонгон шалгаруулах ажлын хэсэг” 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл “Монгол улс, Улаанбаатар, Нэгдсэн Үндэстний гудамж-5/2, Засгийн газрын II байр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 301 тоот өрөө, Сонгон шалгаруулах ажлын хэсэг” гэсэн хаягаар хүлээн авна.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ