Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хүсэлтээр “Эрдэс баялгийн салбарын засаглалыг сайжруулах” төслийг Азийн хөгжлийн банк 2019 оноос эхлэн хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй шууд бус нөлөө, ханган нийлүүлэлтийг үнэлэх зорилгоор салбарт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс “Дотоодын худалдан авалтын судалгаа”-г авах болсон тул https://docs.google.com/forms/d/1Rz0Lo-_GvT2-pCG5lLi3dvXgCEbtYdBD99IzwBTLW4o/edit холбоосоор мэдээллээ оруулна уу.

Монгол улсын эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэдэг уул уурхайн салбарын нэг хэсэг болж буй танай байгууллагыг дээрх судалгаанд хамрагдан салбарын болон улс орны цаашдын төлөвлөлтөд хувь нэмрээ оруулж хамтран ажиллахыг хүсэж байна.

Жич: Уг судалгаатай холбоотой тодруулгыг УУСХ-ийн 51-262934, НСХ-ийн 51-263920 дугаараас авна уу.