Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зарлагдсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох дараах талбайн сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн Сонгон шалгаруулалтын үнийн саналыг 2021 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн 15 цаг 30 минутанд  тус байгууллагын 209 тоот өрөөнд нээнэ. Үүнд:

1. Талбайн код: СШ-52-1

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг 38951.67 га бүхий Дарцагт нэртэй талбай

  • Оюут улаан” ХХК
  • “Сонор трейд” ХХК
  • “Тэргүүн сод орд” ХХК
  • “Рояал хангай” ХХК

2. Талбайн код: СШ-52-3

Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг 18849.86 га Өвөр хөндий нэртэй талбай

  • “Алтайн хар азарга групп” ХХК

3. Талбайн код: СШ-52-6

Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг 1178.6 га бүхий Ар хаалгат нэртэй талбай

  • “Нико ресурсес” ХХК

4. Талбайн код: СШ-52-7

Төв аймгийн Өндөрширээ сумын нутаг 5582.61 га бүхий Хавцал уул нэртэй талбай

  • “Говь караван” ХХК
  • “Өв ундрах” ХХК

5.Талбайн код: СШ-52-8

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг 2140.92 га бүхий Баянцогт нэртэй талбай

  • “Түшээ гүний буян” ХХК

6. Талбайн код: СШ-52-10

Булган аймгийн Баяннуур сумын нутаг 1854.51 га бүхий Баяннуур нэртэй талбай

  • “Глобал гүүр транс” ХХК
  • “Эрдэс плазм” ХХК
  • “Монголиан прожект менежмент групп” ХХК
  • “Алтан шар тал” ХХК

7. Талбайн код: СШ-52-11

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг 2898.46 га бүхий Эрдэнэ халат толгой нэртэй талбай

  • “Хунт өгөөж” ХХК
  • “Шинэ олз” ХХК
  • Алтайн хар азарга групп” ХХК

8. Талбайн код: СШ-52-12

Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг 18760.83 га бүхий Буржгар дөчийн хурал нэртэй талбай

  • “Өнгөт эрдэс” ХХК
  • “Голден хилл” ХХК

Сонгон шалгаруулалтын үнийн саналыг нээхэд дээр дурдсан оролцогч аж ахуйн нэгжүүд эрх бүхий төлөөлөлөө заавал оролцуулна уу.

Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга, утас 263921

АНХААРУУЛГА

КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын гаргасан 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 118 дугаар тогтоолын дагуу халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, хүн хоорондын зайгаа барихыг (ОЛОН ХҮН НЭГ ДОР ЦУГЛАРАХГҮЙ, ЗАЙ БАРИХ) анхаарах.

Аж ахуйн нэгжийн захирал эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь PCR шинжилгээнд хамрагдсан байх ба ирэхдээ заавал иргэний үнэмлэх, PCR шинжилгээний хариутайгаа ирэх бөгөөд тогтоосон хугацаанд ирээгүй бол саналыг задлахгүйгээр хүчингүйд тооцно.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН КОМИСС