МЭДЭГДЭЛ

ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙГ ҮЙЛДВЭРЛЭХ, ИМПОРТЛОХ, ТЭСЭЛГЭЭНИЙ АЖИЛ ЯВУУЛАХ, ПИРОТЕХНИКИЙН ХЭРЭГСЭЛ ҮЙЛДВЭРЛЭХ, ИМПОРТЛОХ, ҮЗВЭРИЙН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД

ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ

ТҮР ЗОГСООХ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалт 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр явагдахтай холбогдуулан төв, орон нутагт тээвэрлэгдэж байгаа тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээврийн замд харгалзан хүргэх ажлыг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 10-ны өдрийг дуустал 4 хоногийн хугацаатай түр зогсоож байгааг мэдэгдье.

Иймд уул уурхайн үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах үүднээс тэсэлгээний ажил хийж буй компаниудад тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн хангалтыг зохицуулж, дурдсан хугацаанд агуулахын харуул хамгаалалтыг чангатган хариуцлагатай ажиллахыг анхааруулж байна.

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

2021 оны 06 дугаар сарын 02