Алтны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд
Цар тахлын үеийн эдийн засагт үүссэн хүндрэлийг даван туулах, алт олборлолтыг хэмжээг богино хугацаанд нэмэгдүүлэх зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/52/А-82 хамтарсан тушаалаар “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор олгох хөнгөлөлттэй санхүүжилтийн түр журамд нэмэлт, өөрчлөлт оруулж алт олборлогч аж ахуйн нэгж, байгууллагуудад санхүүжилтийг 2021 онд үргэлжлүүлэн олгохоор болсон.
Энэхүү өөрчлөлтөөр 6 сар хүртэлх богино хугацаатай, урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийн төлөлтийг 2020 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө хийх нөхцөлтэй байсныг эргэн төлөлтийг энэ он дуустал сунгаж, урт хугацаат санхүүжилтийн хугацааг 24 сар хүртэл байсныг 36 сар хүртэл болгон нэмэгдүүлсэн. Мөн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт болон урт хугацаат санхүүжилтийн эргэн төлөлтийг банк тогтоосон хуваариас өмнө санхүүжилтийн үндсэн төлбөрийг хэсэгчлэн болон бүрэн хэмжээгээр төлж болохоор өөрчилжээ.
Иймд дээрх дурдсан журмын дагуу алтны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт хүссэн аж ахуйн нэгжүүд 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 12:00 цагаас өмнө https://forms.gle/8tQezWUYSaYnfBjW6 холбоосоор орж судалгаанд хамрагдана уу.
Журмын 4.1-д заасан уулын ажил гүйцэтгэх баримт бичгийн бүрдлийн шалгуурыг хангасан алт олборлогч аж ахуйн нэгжийн жагсаалтыг УУХҮЯ-наас Монголбанк болон арилжааны банканд хүргүүлэх тул алт олборлогч аж ахуйн нэгжүүд баримт бичгийн бүрдлийг хангасан байх шаардлагатайг анхаарна уу.
АМГТГ-ын цахим хуудаст 2021 оны 2 дугаар 22-ны өдөр тавигдсан зарын дагуу алтны зээлийн санхүүжилтийн судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүд дахин хамрагдах шаардлагагүй болно.
Судалгааны талаар тодруулах шаардлагатай зүйл байвал УУСХ-ийн 263934, 99107564 дугаарын утсаар холбогдох боломжтой.