Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зарлагдсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох дараах талбайн сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн Сонгон шалгаруулалтын үнийн саналыг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг 00 минутанд  тус байгууллагын 209 тоот өрөөнд нээнэ. Үүнд:

1. Талбайн код: СШ-49-1

Дорнод аймгийн Баяндун сумын нутаг 4141.8 га бүхий Талын овоо нэртэй талбай

  • Эм Си Жэй майнинг” ХХК
  • “Голден хаммер” ХХК
  • “Зорко эксплорэйшн” ХХК
  • “Арвин зэндмэнэ” ХХК
  • “Эм Би Инвесто” ХХК

2. Талбайн код: СШ-49-3

Төв аймгийн Баянцагаан сумын нутаг 10347.51 га Баян айраг нэртэй талбай

  • “Галзоо хан” ХХК

3. Талбайн код: СШ-49-5

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг 19094.34 га бүхий Хар толгой нэртэй талбай

  • “Андын тэмүүлэл” ХХК
  • “Би Өү Эл Ди майнинг” ХХК

4. Талбайн код: СШ-49-6

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг 6814.34 га бүхий Гучингийн овоо нэртэй талбай

  • “Монголиан прожект менежмент групп” ХХК
  • “Стар холдинг” ХХК
  • “Андын тэмүүүлэл” ХХК
  • “Шар бүрдийн цуурай” ХХК
  • “Зорко эксплорэйшн” ХХК
  • “Хөх морьт уул” ХХК

5.Талбайн код: СШ-49-7

Ховд аймгийн Мөст, Цэцэг сумын нутаг 8643.85 га бүхий Шавагтай уул-2 нэртэй талбай

  • “Ургац буян” ХХК

6. Талбайн код: СШ-49-10

Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутаг 1624.3 га бүхий Хөтөл нэртэй талбай

  • “Эм Би Инвесто” ХХК

Сонгон шалгаруулалтын үнийн саналыг нээхэд дээр дурдсан оролцогч аж ахуйн нэгжүүд эрх бүхий төлөөлөлөө заавал оролцуулна уу.

Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга, утас 263921

АНХААРУУЛГА

КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор УОК-оос гаргасан 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тогтоолын дагуу халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, хүн хоорондын зайгаа барихыг (ОЛОН ХҮН НЭГ ДОР ЦУГЛАРАХГҮЙ, ЗАЙ БАРИХ) анхаарах.

Аж ахуйн нэгжийн захирал эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь PCR шинжилгээнд хамрагдсан байх ба ирэхдээ заавал иргэний үнэмлэх, PCR шинжилгээний хариутайгаа ирэх бөгөөд тогтоосон хугацаанд ирээгүй бол саналыг задлахгүйгээр хүчингүйд тооцож буцаан хүлээлгэн өгнө.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН КОМИСС