Монгол Улсын Засгийн газар 4 дүгээр сарын эхээр Коронавируст халдвар /SARS-CoV-2/-ын эсрэг вакцин БНХАУ-аас татан авалт хийж байгаатай холбогдуулан уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүд дархлаажуулалтанд хамрагдах хүсэлтээ  https://we.tl/t-8NzobwBspj холбоосоос маягтыг татаж авч, мэдээллийг бөглөн 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 12:00 цагаас  өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Шуурхай штабын gerelee.tum@gmail.com хаягаар илгээнэ үү.           

Цаашид уул уурхайн салбарт ажиллагсадын вакцинжуулалттай холбоотой мэдээ мэдээллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны цахим хуудаснаас авах боломжтой.

Жич: Уул уурхайн салбарын аж ахуйн нэгжийн туслан гүйцэтгэгч болон гэрээт аж ахуйн нэгжүүд нь судалгаагаа толгой компанийнхаа судалгаанд нэгтгүүлж ирүүлэхийг анхаарна уу.