Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах MV-002645 болон MV-010423 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн талбай дээрх нүүрс олборлох үйл ажиллагаа нь төмөр замын дэд бүтэц болон дүүргийн иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буйтай холбоотойгоор Монгол улсын засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 6 дугаар тогтоолын хавсралтын 3.3 дахь хэсэг, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 82 дугаар тушаалын хавсралтын 5.2 дахь хэсэг, Төмөр замын газрын даргын 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаар тушаалын хавсралтын 2.1, 2.2 болон 2.3 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 66 дугаар зүйлийн 66.3-т заасныг тус тус үндэслэн шийдвэр гаргахтай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулахыг мэдэгдэж байна.       

Дээрх хоёр тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдийн тайлбар, саналыг Ашигт малтмал, газрын тосны газрын 308 тоот өрөөнд бичгээр хүлээн авна.

 

 

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР