АЖ АХУЙН НЭГЖИЙН УДИРДЛАГА НАРТ
Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабаас ээлж солих аж ахуйн нэгжүүдийн удирдлагад дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:
- Шинжилгээнд хамрагдсан ажилчдын халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, бусадтай хавьтал үүсгэхгүй байх тал дээр хатуу анхаарч, шинжилгээний хариу гармагц ээлжийн ажилчдыг орон нутаг руу тээвэрлэхдээ батлагдсан журмын дагуу холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллах;
- Ээлжээс бууж буй болон ээлжинд гарч буй ажилчдын тээвэрлэлт, халдваргүйжүүлэлт, ариутгал, бусадтай хавьтал үүсгэхгүй байх асуудалд онцгой анхаарч, шаардлагатай тохиолдолд түргэвчилсэн оношлуураар дахин шинжилгээг авч нягтлах;
- Орон нутгаас ээлжинд гарах болон ээлжээс бууж орон нутагт очих ажилчдын жагсаалтыг тухайн орон нутгийн Онцгой комиссод хүргүүлж, цар тахлын голомтот Улаанбаатар хотод нэвтрүүлэхгүй, постоос пост руу шилжүүлэх замаар тухайн орон нутгийн Онцгой комиссоос баримталж буй журмын дагуу ажилчдыг тээвэрлэхдээ аймгуудын Онцгой комисстой хамтран ажиллах;
- Ээлжийн ажилчдыг тээвэрлэх автобус, унаа бүрд дараах шийдвэрүүдийн хуулбарыг авч явах; Үүнд:
- УОК-ын даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Ажилчдын ээлж солих тухай” 41 дүгээр тушаал,
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Түр журам батлах тухай” тушаал,
- Тухайн аж ахуйн нэгжийн удирдлагын ээлжинд гарч буй ажилчдын жагсаалт бүхий шийдвэр,
- Ажилчдын PCR шинжилгээний “сөрөг” гарсан хариу
- Ажилчдын иргэний үнэмлэх болон ажлын пропускыг биед нь авхуулах;
- Ажилчдыг тээвэрлэх явцад тулгамдсан аливаа асуудлаар Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабын 88084835, 99667780, 99103995, 88043636 утсаар холбогдож шийдвэрлүүлэх;
ГАМШГААС ХАМГААЛАХ УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН
УЛСЫН АЛБАНЫ ШУУРХАЙ ШТАБ