АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН БОЛОН АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ ААН-ИЙН АНХААРАЛД
Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цагаас 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоож байгаатай холбогдуулан Ашигт малтмалын тухай хуулийн 32, 34 дүгээр зүйлд заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлсөн тухай баримтыг Кадастрын хэлтсийн Тусгай зөвшөөрлийн төлбөр, үйлчилгээний хөлс хариуцсан мэргэжилтэн У.Сүхбаатарын Sukhbaatar.u@mrpam.gov.mn /утас-263942, 88110077/ цахим шуудангаар илгээнэ үү.
Жич:Цахимаар төлсөн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийн баримтыг тусгай зөвшөөрлийн хавсралтын хамт бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хөл хорио дуусгавар болсны дараа ГУУКХэлтэст авч ирж тэмдэглэгээ хийлгэнэ үү.
Жич:Цахимаар төлбөрийн баримт илгээхдээ холбогдох утасны дугаараа бичнэ үү.
ГЕОЛОГИ,УУЛ УУРХАЙН КАДАСТРЫН ХЭЛТЭС
2021.02.11