ЯАРАЛТАЙ МЭДЭЭ ЭЭЛЖ СОЛИХ ТУХАЙ
Нийслэлийн эрүүл мэндийн газраас хот хооронд зорчих иргэдийн шинжилгээг авах болсонтой холбогдуулан Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн газрын харьяа шинжилгээний цэгүүдэд 2 сарын 7-ны өдөр шинжилгээ өгөх хуваарьт өөрчлөлт орж, уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн ажилчдын шинжилгээг зөвхөн 2 сарын 6-ны өдөрт багтаан авах болсныг мэдэгдэж байна.
Иймд өнөөдөр, 2 сарын 5-ны өдөрт багтаан тус төвтэй гэрээгээ байгуулж, хавсралтаар хүргүүлж буй хуваарийн дагуу шинжилгээнд хамрагдахыг анхаарна уу.
Холбогдох утас: СБ дүүрэг ЭМТ/80070585/
ГАМШГААС ХАМГААЛАХ УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН УЛСЫН АЛБА