Газрын тосны хайгуулын талбайн нээлттэй сонгон шалгаруулалтанд мэргэжлийн компаниудыг урьж байна.
Хайгуулын Гурванбаян ХХХ, Давст ХХХI талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах гэрээлэгчийн сонгон шалгаруулалтыг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн зарлаж байна.
Сонгон шалгаруулалтад оролцогч нь:
- Уул уурхайн сайдын 2014 оны 202 дугаар тушаалаар баталсан Гэрээлэгчийг сонгон шалгаруулах тухай журмын 1, 2, 3 ба 4 дүгээр хавсралтын дагуу хайгуулын талбайн захиалгын материалыг бэлтгэж, Газрын тосны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, Гэрээлэгчийг сонгон шалгаруулах журмын 2.2.3, 2.2.7-д тус тус заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/-т ирүүлнэ.
- Газрын тосны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэгт заасны дагуу хайгуулын талбайн захиалгын үйлчилгээний хөлсийг АМГТГ-ын Улаанбаатар хотын банкны 2601027102 тоот дансанд тушааж баримтыг захиалгын материалд хавсаргана.
- Хайгуулын талбайн багц материалыг худалдаж авна.
Багц материалтай урьдчилан танилцах, худалдаж авах бол АМГТГ-ын Геологи, хайгуулын хэлтэст хандана уу.
Газрын тосны тухай хууль, Гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам, Бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар, хайгуулын талбайн товч мэдээллийг www.mrpam.gov.mn хуудаснаас авч болно.
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР
ГЕОЛОГИ, ХАЙГУУЛЫН ХЭЛТЭС
( (976) - 51 - 263934, 263751