Хэлэлцүүлэг зохион байгуулах тухай
Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсгийг үндэслэн “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын шинэчилсэн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг аж ахуйн нэгж, эрдэмтэн, судлаач, шинжээч зэрэг мэргэшсэн хүрээнд 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 10.00 цагт Ул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2 дугаар давхрын Хурлын танхимд зохион байгуулна.
Та бүхэн журмын шинэчилсэн төсөлтэй Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны вэбсайт (http://mmhi.gov.mn/public/forum/id/262) хаягаар орж танилцах боломжтой.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ