Хавсралтаар хүргүүлж буй шийдвэр, албан тоотыг үзүүлэн зорчиж болно. Мөн дотооддоо тээвэр хийхдээ teeverzuuch.mn хаягаар орж, тээвэрлэгч болон илгээгчийг бүртгүүлэн тээврийн хэрэгслийн QR зөвшөөрлийг авахыг УОК-ийн Шуурхай штабаас зөвлөлөө.

Ажилчдаас цөөн тоогоор томилолтоор хөдөө, орон нутагт зорчих шаардлагатай тохиолдолд УОК-оос хөдөө орон нутагт зорчих иргэдэд өгч буй зөвлөмжийн дагуу зорчиж болно. Хотоос гарах тохиололд заавал PCR шинжилгээг өгсөн байх ба "сөрөг" хариуг авсан байх шаардлагатай. Хилийн боомтоор нэн шаардлагатай тээвэр хийх тохиолдолд Шуурхай штабд хүсэлтийг илгээж, УОК-т танилцуулан шийдвэрлүүлнэ.

Хавсралт файл татаж авах:

1. Засгийн газрын 194 дүгээр тогтоол

2. Улсын Онцгой комиссын 281 тоот албан бичиг

3. Нийслэлийн засаг даргын А1320 дугаар захирамж

АМГТГ-ын Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги