Монгол улсын Шадар сайдын тушаал №149
МОНГОЛ УЛС
ШАДАР САЙДЫН ТУШААЛ
Дугаар 149
Түр журам батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.5, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 194 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед боловсруулах үйлдвэрийн салбарын халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх зорилго бүхий "Боловсруулах үйлдвэрийн салбарын хуулийн этгээдийн үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэх мөрдөх түр журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү түр журмын хэрэгжилтийг ханган, коронавируст халдварт цар тахлын тархалт, халдвар хамгааллын нөхцөл, орон нутгийн онцлог зэргийг тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид энэхүү түр журам болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыгг Аймаг, нийслэлийн Онцгой комиссын дарга нарт үүрэг болгосугай.
3. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга (бригадын генерал Г.Ариунбуян)-д даалгасугай.
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар
Тушаалын дэлгэргүйг эндээс татаж авна уу.