ААН-ҮҮДИЙН АНХААРАЛД
Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй ярилцаж дараах шийдэлд хүрлээ. 119.mn-д хариуг шивж оруулахад хугацаа орж байгаа, мөн гацаж хугацаа алдаж байгаатай холбогдуулан бүх шинжилгээний хариуг Цагдаагийн удирдлагад хүргүүлж, бүх пост дээр өгүүлэхээр боллоо. Ингэснээр та бүхэн түргэвчилсэн оношлуурын шинжилгээгээ аваад замдаа гарч болох боллоо. Постууд ажилчдын регитсрээр шинжилгээг хянаж нэвтрүүлнэ. Уул уурхайн аж ахуйн нэгж, компаниудын бүх шинжилгээ сөрөг гарсан тул бүх хүний мэдээлэл, хариутайгаа постууд дээр очсон байна. Засгийн газрын 209 дүгээр тогтоол, УОК-ийн 38 дугаар хурлын тэмдэглэлийг хавсралтаар хүргүүлж байна. УОК-ын 38 дугаар хурлын тэмдэглэлийг эндээс татаж авна уу.
ГАМШГААС ХАМГААЛАХ УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН УЛСЫН АЛБА
АМГТГ -ЫН МЭРГЭЖЛИЙН АНГИ 99006556