“КОВИД-19”-ийн PCR шинжилгээнд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн анхааралд
Аж ахуй нэгжүүд Коронавируст цар тахлын эрсдэлээс сэргийлж, “Ковид-19”-ийн PCR шинжилгээнд нэгдсэн байдлаар ээлжийн ажилтнуудаа хамруулсан явц болон шинжилгээний үр дүнгийн талаарх мэдээллийг цаг алдалгүй тухай бүрд Ашигт малтмал, газрын тосны газрын www.mrpam.gov.mn цахим веб хуудсанд 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байршуулсан “Орон нутагт ажлаар явах иргэдийн бүртгэлийн маягт”-ын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын мэргэжлийн анги /burgaltai1@gmail.com, purevtsend@mrpam.gov.mn/-д ирүүлнэ үү. Тухайн аж ахуй нэгж нь дээрх мэдээллийг маягтын дагуу цаг тухай бүрд мэргэжлийн анги болон улсын албанд ирүүлээгүй тохиолдолд хот хоорондын замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болохыг анхааруулж байна.
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР
Мэргэжлийн анги 99006556