Эрүүл мэндийн хөгжлийн газраас хавсралт маягтыг гаргасан. Энэ маягтыг компани тус бүр яг шинжилгээ өгөх ажилтан бүрээр бөглөж, шинжилгээ авах газарт цаасаар болон файлаар авч очино. Мөн эцсийн файлыг Шуурхай штабт илгээнэ. Өнөөдөр шинжилгээ өгч байгаа ажилчдын мэдээллийг энэ маягтаар бэлтгэж, 21:00 Шуурхай штабт ирүүлэхийг мэдэгдэж байна. Маягт татах холбоос эндээс татаж авна уу.

Маягтыг буруу, зөрүү бөглөсөн тохиолдолд программын хөрвүүлгэнд оруулахад асуудал үүсдэг гэж анхааруулсан тул маягтыг өөрчилж илүү дутуу мэдээлэл оруулж үл болно.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан “Ажилтнуудын ээлж солилцож, шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах заавар”-ыг хавсралтаар хүргүүлж байна. Ээлж солих явцдаа мөрдлөг болгож ажиллана уу.

АМГТГ-ЫН МЭРГЭЖЛИЙН АНГИ   99006556