Тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөр төлөх тухай
АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН БОЛОН АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД
ЭРХЭМ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТА ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ЭЭЛЖИТ ЖИЛИЙН ТӨЛБӨР ТӨЛӨХДӨӨ:
1.Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуугектар тутамд доорхи хүснэгтэд зааснаар бодож тушаана уу?
Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хувьд:
Уурхайн төлбөр/ алт,төмөр, зэс,жонш г.м/ |
21 750 |
Нүүрс болон түгээмэл тархацтай талбайд / барилгын материал г.м / |
7 250 |
Хайгуулын тусгай зөвшөөрлийн хувьд:
1 дэх жилийн төлбөрт |
145 |
2 дахь жилийн төлбөрт |
290 |
3 дахь жилийн төлбөрт |
435 |
4-6 дахь жилийн төлбөрт |
1450 |
7-9 дэх жилийн төлбөрт |
2175 |
10-12 дахь жилийн төлбөрт |
7250 |
2.Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө доорхи дансанд тушаана уу?
Валютын төрөл |
Хүлээн авагч банк |
Хүлээн авагч |
Дансны дугаар |
Төгрөг |
Төрийн сан |
АМГТГ.Үйлчилгээний орлого |
100900000712 |
3. Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө тушаахдаа гүйлгээний утгыг тодорхой бичнэ үү !
- Байгууллагын нэр /регистрийн дугаар/
- Тусгай зөвшөөрлийн дугаар
- Хэд дэх жилийн төлбөр
- Утасны дугаар
4. Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө тушаахдаа доорхи зүйлийг анхаарна уу!
- Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасанд нийцэж байгаа эсэх
ЖИЧ: Монгол улсын Засгийн газрын 2020 оны 178, 181 дүгээр тогтоолоор Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан АМТХ-д заасан хугацааны дотор ONLINE буюу цахимаар төлж улмаар уг бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаа дуусгавар болсны дараа манай газарт ирж бүртгэлээ хийлгэнэ үү.
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН КАДАСТРЫН ХЭЛТЭС