УУХҮ-ийн сайд Г.Ёндон Ашигт малтмал газрын тосны газрын ажилтай танилцав
2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр УУХҮ-ийн сайд Г. Ёндон АМГТГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Тус газар нь Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомж, тэдгээрийг дагалдан гарсан журам, Засгийн газраас батлагдсан бодлогын баримт бичгүүд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын бодлогын удирдамжийг хэрэгжүүлэн ажилладаг. АМГТГ-ын дарга Х. Хэрлэн геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн гэсэн 4 том салбарт УИХ, ЗГ, УУХҮЯ-аас гаргасан тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахаас гадна холбогдох хууль, журмын биелэлтийг хангах зорилтуудын хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байгаа үйл ажиллагааны танилцуулгыг хийж, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав.
УУХҮ сайд Г. Ёндон дараа нь газрын удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзаж, тулгамдаж буй асуудал цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.