Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг зөрчсөн дараах аж ахуйн нэгжийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 235 дугаар шийдвэрээр:

Тусгай зөвшөөрлийн төрөл, дугаар

Анх олгосон огноо

Аймаг, хот

Сум, дүүрэг

Талбайн нэр

Аж ахуйн нэгжийн нэр

1

МV-000211

1996.05.23

Төв

Заамар

Баяголын хөндийн Зүүншанд Салт

Мондулаан трейд ХХК

2

МV-004458

2002.05.23

Дархан-Уул

Хонгор

Бурхант-1

Нийслэл-Өргөө ХХК

3

XV-018691

2016.05.23

Завхан

Шилүүстэй

Мөнгөт-1

Отгонбогд ХХК

4

XV-018695

2016.05.23

Говь-Алтай, Завхан

Тайшир, Цагаанцулуут

Мөнгөт-2

Отгонбогд ХХК

5

XV-017988

2015.05.26

Увс

Наранбулаг, Тариалан

Өлгий

Мончин ХХК

цуцалсныг мэдэгдэж байна.