Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг зөрчсөн дараах аж ахуйн нэгжийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаар шийдвэрээр:
№ |
Тусгай зөвшөөрлийн төрөл, дугаар |
Анх олгосон огноо |
Аймаг, хот |
Сум, дүүрэг |
Талбайн нэр |
Аж ахуйн нэгжийн нэр |
1 |
МV-003059 |
2001.03.12 |
Хэнтий |
Цэнхэрмандал |
Баянмод |
Баянмодот уул ХХК |
2 |
ХV-015562 |
2010.04.09 |
Сэлэнгэ |
Орхонтуул |
Ананд |
Булгантайхар ХХК |
3 |
ХV-017768 |
2015.03.16 |
Увс |
Малчин, Хяргас |
Хойд дааган |
ТИС андууд ХХК |
цуцалсныг мэдэгдэж байна.