Геологийн баримтын төв архивын үйл ажиллагааг тодорхой хугацаанд хязгаарлах тухай
Шинэ Ковид-19 вируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд болон Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаатай холбогдуулан Геологийн баримтын төв архивын үйл ажиллагаанд 03 сарын 16-наас 03 сарын 30-ны хооронд хязгаарлалт тогтоон тус архивын номын сангаар тайлан, материалтай танилцахаар биечлэн үйлчлүүлэгчдийн тоог өдөрт 15 үйлчлүүлэгчээр хязгаарлан тухайн өдөрт нь дугаар тарааж үйлчлэхээр болов. Харин лавлагаа авах болон бусад архивын үйлчилгээг тодорхой хуваарийн дагуу 24-48 цагийн хооронд багтаан үйлчлэх болно. Хуулийн этгээдийн албан бичгийн дагуу үйлчлэх үйлчилгээ хэвийн үргэлжилнэ.