Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд
- Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/895 тоот албан бичгээр ирүүлсэн 2020/02 тоот дүгнэлтийг тус тус үндэслэн ”Будар минералс” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-021238 тоот тусгай зөвшөөрлийг АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 53 дугаар шийдвэрээр цуцалсныг мэдэгдье.
- Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй дараах аж ахуйн нэгжийн ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 53 дугаар шийдвэрээр цуцалсныг мэдэгдэж байна.
№ |
Тусгай зөвшөөрлийн төрөл, дугаар |
Анх олгосон огноо |
Аймаг, хот |
Сум, дүүрэг |
Талбайн нэр |
Аж ахуйн нэгжийн нэр |
1 |
MV-021012 |
2006.01.19 |
Сэлэнгэ |
Ерөө |
Хэрэйн гол-1 |
Хасү ХХК |
2 |
МV-020738 |
2017.01.04 |
Дорноговь |
Хөвсгөл |
Дадын хар толгой-2 |
Сора интернэшнл ХХК |
3 |
XV-019924 |
2016.01.04 |
Ховд |
Үенч |
Үенч |
Мега Энержи ХХК |
4 |
XV-019805 |
2016.01.05 |
Дорноговь |
Даланжаргалан |
Хар өндөр |
Буянт оргил транс ХХК |
5 |
XV-019881 |
2016.01.07 |
Дундговь |
Луус |
Шар худаг |
Хандээж ХХК |
Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэс