"Ил тод - Хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал боллоо

ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН 2019 ОНЫ  I-XII САРЫН  СТАТИСТИК МЭДЭЭ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлаар салбарын 2019 оны жилийн эцсийн статистик, цаг үеийн мэдээллийг олон нийтэд танилцууллаа.

1. УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАР МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ (ХУРААНГУЙ)

1.1. Макро эдийн засгийн үзүүлэлт

2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72 хувь, экспортын 90 хувийг тус тус бүрдүүлж байна.

1.2. Эрдэс бүтээгдэхүүний экспортын төсөөлөл, гүйцэтгэл

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралтаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоон хэмжээний үзүүлэлтүүдийг хүснэгтээр харуулав.

Эрдэс бүтээгдэхүүний экспортын төлөвлөгөө, гүйцэтгэл (биет хэмжээгээр)­­

Үзүүлэлт

Хэмжих нэгж

2019

Гүйцэтгэлийг төлөвлөгөөнд харьцуулснаар

Төлөвлөгөө

Гүйцэтгэл

Зөрүү

Хувь

1

Нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх

саятн

42.00

36.47

-5.53

86.8%

2

Зэсийн баяжмалын экспортын хэмжээг нэмэгдүүлэх

саятн

1.40

1.40

0.004

1.001

3

Төмрийн хүдэр, баяжмалын экспортын хэмжээг нэмэгдүүлэх

саятн

7.55

8.45

0.90

1.121

4

Алтны олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх

тн

21.00

16.25

-4.75

77.4%

5

Газрын тосны экспортын хэмжээг нэмэгдүүлэх

саябар

8.15

6.55

-1.60

80.3%

Эх сурвалж: Сангийн яам, Гаалийн ерөнхий газар

Тайлбар: 1 - дахин их

1.3. Төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө, гүйцэтгэл

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2019 оны гүйцэтгэлээр 11.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1.9их наяд төгрөг буюу 18.6 хувиар өссөн байна.

Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 590.7 тэрбум төгрөг буюу 25.4 хувиар өссөн байна.Үүнд:

  • Уул уурхайн салбараас                          2.6 (21.96%) их наяд төгрөг,
  • Газрын тосны салбараас                        232.3 (1.95%) тэрбум төгрөг,
  • Тусгай зөвшөөрлийн төлбөр                36.9 (0.31%) тэрбум төгрөг,
  • Бусад орлого                                           29.3 (0.25%) тэрбум төгрөг.

Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 24.5 хувийг бүрдүүлж байна.

1.4. Уул уурхай, олборлох салбарын төсөвт төвлөрүүлсэн орлого (дэлгэрэнгүй)

2019 оны гүйцэтгэлээр улсын төсөвт 2,621.56 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

  • Алт                      116.84 тэрбум төгрөг,
  • Нүүрс                  1,210.57 тэрбум төгрөг,
  • Цайр                    66.27 тэрбум төгрөг,
  • Зэс                        1,090.12 тэрбум төгрөг,
  • Төмөр                  25.42 тэрбум төгрөг,
  • Жонш                  34.82 тэрбум төгрөг,
  • Бусад                   77.53тэрбум төгрөг.

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 570.05 тэрбум төгрөг буюу 27.8 хувиар өссөн байна. Үүнд:

  • Нүүрс                  300.01(32.9%)тэрбум төгрөг,
  • Зэс                        218.23 (25.0%) тэрбум төгрөг,
  • Алт                      36.84(46.1%) тэрбум төгрөг,
  • Жонш                  18.48(113.1%) тэрбум төгрөг,
  • Төмөр                  8.37 (49.1%) тэрбум төгрөг.

Харин дараах ашигт малтмалын татвар, хураамж буурсан үзүүлэлттэй байна. Үүнд:

  • Цайр                    10.65(13.8%) тэрбум төгрөг,
  • Бусад                   1.23(1.6%) тэрбум төгрөг

2. АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР

2.1. Аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

2.1.1. Уул уурхай, олборлох салбар

2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 50.83 сая тн нүүрс, 1.26сая тн зэсийн баяжмал, 16.25 тн алт, 5.30 мян.тн молибдений баяжмал, 156.15 мян.тн хайлуур жоншны хүдэр, 47.49 мян.тн хайлуур жоншны баяжмал, 8.57 сая тн төмрийн хүдэр,3.39сая тн төмрийн хүдрийн баяжмал, 83.09 мян.тн цайрын баяжмалтус тус үйлдвэрлэсэн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 824.44 сая тн буюу 1.6 хувь, төмрийн хүдэр 2.35 сая.тн буюу 37.7 хувь, хайлуур жоншны хүдэр 54.98 мян.тн буюу 54.3 хувиар тус тус өссөн байна.

Харин зэсийн баяжмал 48.40 мян.тн буюу 3.7 хувь, алт 4.40 тн буюу 21.3 хувь, молибдений баяжмал 183.40 тн буюу 3.3 хувь, төмрийн хүдрийн баяжмал 19.18 мян.тн буюу 0.6 хувь, хайлуур жоншны баяжмал 33.24 мян.тн буюу 41.2 хувь, цайрын баяжмал 4.76 мян.тн буюу 5.4 хувиар тус тус буурсан байна.

2.1.2. Хүнд үйлдвэрийн салбар

2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 208.54 мян.тн нүүрсэн шахмал түлш, 11.76 мян.тн катодын зэс, 28.43 мян.тн металл бэлдэц, 26.90 мян.тн металл цувимал, 9.23 мян.тн ган төмөр хийц, 81.95 тн цахилгаан утас тус тус үйлдвэрлэсэн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 206.62 мян.тн буюу 108.6 дахин их,ган төмөр хийц 2.53 мян.тн буюу 37.7 хувиар тус тус өссөн байна.

Харин катодын зэс 2.42 мян.тн буюу 17.1 хувь, металл бэлдэц 745.40 мян.тн буюу 2.6 хувь, металл цувимал 4.69 мян.тн буюу 14.8 хувь, цахилгаан утас 13.20 тн буюу 13.9 хувиар тус тус буурсан байна.

2.1.3. Газрын тосны салбар

2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6.88 сая баррель газрын тос үйлдвэрлэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад газрын тос 487.42 мян.бар буюу 7.6 хувиар өссөн байна.

2.2. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 17.37 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.75 (11.2%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 12.47 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.24 (11.1%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.15(28.6%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 71.8 хувийг эзэлж байна.

2.3. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 20.09 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.79(9.8%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 13.66 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 970.60(7.7%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 800.43(19.0%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 106.38(1.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан нийт бүтээгдэхүүнээс 13.57(67.6%) их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүнээс 11.32(82.9%) их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.

2.4. Аж үйлдвэрийн салбарт ажиллагсад

тэрбум төгрөг

Салбар

2016

XII

2017

XII

2018

XII

2019

XII

Өөрчлөлт

(5-3)=?, (5/3)=%

(5-4)=?, (5/4)=%

1

2

3

4

5

6

7

8

9

Нийт дүн

65,682

68,305

74,167

76,670

8,365

12.2%

2,503

3.4%

Уул уурхай, олборлох аж үйлдвэр

22,693

22,045

23,119

24,496

2,451

11.1%

1,377

6.0%

Нүүрс олборлолт

7,712

7,696

8,074

8,085

389

5.1%

11

0.1%

Газрын тос олборлолт

1,709

1,494

1,569

1,544

50

3.3%

-25

-1.6%

Металлын хүдэр олборлолт

11,486

11,200

11,821

13,050

1,850

16.5%

1,229

10.4%

Бусад ашигт малтмалын олборлолт

1,786

1,655

1,655

1,817

162

9.8%

162

9.8%

Боловсруулах аж үйлдвэр

26,204

29,263

31,581

32,308

3,045

10.4%

727

2.3%

Хүнд аж үйлдвэр

4,029

5,649

5,488

7,244

1,595

28.2%

1,756

32.0%

Кокс, шахмал түлш үйлдвэрлэл

203

213

197

1,270

1,057

496.2%

1,073

544.7%

Химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл

794

1,295

1,176

1,624

329

25.4%

448

38.1%

Төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл

1,453

2,244

2,190

2,369

125

5.6%

179

8.2%

Төмрийн үйлдвэрлэл

1,381

1,717

1,755

1,838

121

7.0%

83

4.7%

Машин, тоног төхөөрөмжөөс бусад төмөр эдлэл үйлдвэрлэл

198

180

170

143

-37

-20.6%

-27

-15.9

3. ГАДААД ХУДАЛДАА

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 13.75 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 860.6 сая ам.доллар буюу 6.7 хувиар өссөн байна. Экспортын дүн импортын дүнгээс 1.49 тэрбум ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.

3.1. Эрдэс бүтээгдэхүүний экспорт

Экспорт 7.62 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 608.00 сая ам.доллараар буюу 8.7 хувиар өссөн байна.

Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний кспортын 98.1 хувь буюу нийт экспортын 82.1 хувийг эзэлж байна.

3.1.1. Уул уурхай, олборлох салбар

Чулуун нүүрсний экспорт: 2019 оны гүйцэтгэлээр 3,074.4 сая ам.долларын 36.5 сая тн чулуун нүүрс  экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 288.1 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 708.6 мян.тн-оор тус тус их байна. 2018 онд 1 тн нүүрсний хилийн дундаж үнэ 77.9 ам.доллар байсан бол 2019 онд 84.3 ам.доллар болж өсчээ. Чулуун нүүрсний 98.2 хувийг БНХАУ руу гаргасан байна.

Зэсийн баяжмалын экспорт:2019 оны гүйцэтгэлээр1,403.6 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 33.1 мян.тн-оор бага байна. 2018 онд зэсийн баяжмалын экспортын дундаж үнэ 1,400.5 ам.доллар байсан бол 2019 онд 1,279.5 болж 121.1 ам.доллараар багассан бөгөөд үнийн дүнгээр 1,795.9 сая ам.доллар болж өмнөх оноос 216.3 сая ам.доллараар буурсан байна.

Төмрийн хүдрийн экспорт:2019 оныгүйцэтгэлээр8,448.8 мян.тн буюу 576.6 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 999.8 мян.тн-оор, үнийн дүн нь 234.4 сая ам.доллараар тус тус өсчээ. 1 тн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 68.2 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 22.3 ам.доллараар өссөн байна.

Хайлуур жоншны экспорт:2019 оны гүйцэтгэлээр 205.3 сая ам.долларын 699.4 мян.тн жонш экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 144.2 мян.тн-оор, үнийн дүнгээр 15.4 сая ам.доллараар тус тус өссөн байна. Хайлуур жоншны экспортын дундаж үнэ 293.5 ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 48.5 ам.доллараар буурсан байна. Хайлуур жоншны 23.8 хувийг ОХУ руу, 76.1 хувийг БНХАУ руу тус тус экспортолсон байна.

Цайрын баяжмалын экспорт:2019 оны гүйцэтгэлээр 134.8 мян.тн цайрын баяжмалын1 тн-ыг дунджаар 1,402.3 ам.доллараар экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 194.0 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 189.0 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 8.8 сая ам.доллараар буурсан байна.

Молибдений баяжмалын экспорт:2019 оны гүйцэтгэлээр 49.0 сая ам.доллар болжөнгөрсөн оны мөн үеэс 0.9 сая ам.доллараар буурсан байна. 1 тн-ны экспортын хилийн дундаж үнэ 8,332.6 ам.доллараас 8,614.5 ам.долларт хүрч, 281.9 ам.доллараар өссөн байна. 2019 онд 5,689.5  тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 303.8 тн-оор бага байна. Молибдений баяжмалын 68.4 хувийг БНХАУ руу, 14.9 хувийг Вьетнам руу, 13.4 хувийг БНСУ руу тус тус гаргасан байна.

Алтны экспорт:2019 оны гүйцэтгэлээр 9,069.5 кг алт экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 5,637.6 кг-аар их байна. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42,104.9  ам.доллар байсан бол 2019 онд 46,132.3 ам.доллар болж 4,027.3 ам.доллараар өссөн байна. Алтны экспорт үнийн дүнгээр 418.4 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 273.9 сая ам.доллараар өссөн байна.

3.1.2. Хүнд үйлдвэрийн салбар

Коксын экспорт:2019 оны гүйцэтгэлээр144.75 мян.тн болж өнгөрсөн оны мөн үеэс 116.55мян.тн-оор буюу 5.1 дахин их, үнийн дүнгээр 27.15сая ам.долларын кокс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 21.66сая ам.доллар буюу 4.9 дахин их өссөн байна.

Тунгаасан зэс хайлш (Катодын зэс):2019 оны гүйцэтгэлээр 11.93 мян.тн болж өнгөрсөн оны мөн үеэс 996.91 тн-оор буюу 7.7хувиар, үнийн дүнгээр 68.90 сая ам.долларын катодын зэс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 13.55 сая ам.доллар буюу 16.4хувиар тус тус буурсан байна.

3.1.3. Газрын тосны салбар

Боловсруулаагүй нефтийн экспорт:2019 оны гүйцэтгэлээр 6,545.2 мян.барбуюу 366.7 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 355.4 мян.бар-иар их, үнийн дүнгээр 25.3 сая ам.доллараар бага байна. 1 барнефтийн хилийн дундаж үнэ 63.3 ам.доллар байсан бол тайлант хугацаанд 56.0 ам.доллар болж буурсан байна.

3.2. Эрдэс бүтээгдэхүүний импорт

Импорт 6.13 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 252.63 сая ам.доллараар буюу 4.3 хувиар өссөн байна.

Эрдэс бүтээгдэхүүний импорт 1,372.3 сая ам.доллар болж, өнгөрсөн оны гүйцэтгэлээс 46.5 сая ам.доллараар буюу 3.5 хувиар өслөө.

3.2.1. Хүнд үйлдвэрийн салбар

Коксын импорт:2019 оны гүйцэтгэлээр 2.14 мян.тн болж өнгөрсөн оны мөн үеэс 0.97 мян.тн-оор буюу 82.5хувиар, үнийн дүнгээр 384.52 мян.ам.долларын кокс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 152.29 мян.ам.доллар буюу 65.6хувиар өссөн байна.

Тунгаасан зэс хайлш (Катодын зэс):Монгол Улс катодын зэс импортолдоггүй.

3.2.2. Газрын тосны салбар

Эрдэс бүтээгдэхүүний импортын 85.0 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна. 2019 онд 1,165.8 сая ам.долларын 1,844.5 мян.тн нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны үеэс 268.5 мян.тн-оор, үнийн дүнгээр  53.4 сая ам.доллараар тус тус өсчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын 87.9 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 33.4 хувийг автобензин, 66.6 хувийг дизель түлшний импорт эзэлж байна.

Авто бензины импорт:2019 онд 541.5 мян.тн автобензин импортолсон нь 2018 оны дүнгээс 105.9 мян.тн-оор их байна. 2018 онд 1 тн автобензины импортын дундаж үнэ 708.8 ам.доллар байсан бол 2019 онд 604.6 ам.доллар болж 14.7 хувиар буурсан байна.

Дизель түлшний импорт:1,080.4 мян.тн болж 2018 оны гүйцэтгэлээс 231.6 мян.тн-оор өссөн байна. 2018 онд  1 тн дизель түлшний импортын дундаж үнэ 679.5 ам.доллар байсан бол 2019 онд 619.6 ам.долларт хүрч 59.9 ам.доллар буюу 8.8 хувиар буурсан байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 92.6 сая ам.доллараар нэмэгдсэн байна.

                                                 ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН ТАЛААР

2020 оны 1 дүгээр сарын 21-ны байдлаар

Газрын тосны олборлолтын чиглэлээр:

Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт 6.87 сая баррель(932,367 тонн)газрын тос олборлон, 6.54 сая баррель(889,121 тонн)экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 232.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.Энэ онд нийт 6.6 сая баррель (890,000 тонн) газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 335.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөж байна

2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар148,992 мянган баррельбуюу 20,206 тонн (2.25%) газрын тос олборлож, 139,335мянган баррель буюу 18,992 тонн (2.1%)газрын тос экспортлов.

Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр:

            2019 онд нийтдээ 2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлосон нь 2018 оноос 7.17 хувиар нэмэгдсэн. 2020 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 36 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэйбайна. Үүнээс:

  • А-80 автобензин 98;
  • Аи-92 автобензин 31;
  • Дизелийн түлш 34;
  • ТС-1 онгоцны түлш 16 хоногийн нөөцтэй байна.

Жижиглэнгийн үнийн өөрчлөлтийг орон нутаг дахь төлөөлөгчид болон бусад эх үүсвэрээс авсан мэдээллээс харахад үнэд өөрчлөлт ороогүй байна.

АМГТГ-ААС ЭНЭ ОНД  335.1  ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛНЭ.

АМГТГ-аас 2020 онд улсын төсөвт 335.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байна. Үүнээс:

  • Газрын тосны борлуулалтын орлого 266 тэрбум төгрөг
  • Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлого 36 тэрбум төгрөг 
  • Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөрийн орлого 5 тэрбум төгрөг
  • Бусад орлого 14.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 2020 оны 1 дүгээр сарын 20-ны  өдрийн байдлаар нийт 1.5 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлж, гүйцэтгэл 0.5 хувьтай байна

2020 оны 1  дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар  Монгол улсын хэмжээнд ашигт малтмалын  хайгуул, ашиглалтын 2789  тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

 

Тоо

Хувь

Гектар

Хувь

Нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь

Нийт  

2789

100%

7.344.150.57

100%

4.7%

Хайгуулын

1119

40.1%

5.709.567.38

77.7%

3.6%

Ашиглалтын

1670

59.1%

1.634.583.19

22.3%

1.0%

2020 оны 1 дүгээр  сарын тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ:

  • Шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл-1
  • Тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэсэн-3
  • Тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн-1
  • Тусгай зөвшөөрлийн талбай буцаасан-11
  • Тусгай зөвшөөрөл дуусгавар болсон-14