Геомэдээллийн систем хөгжүүлэх зөвлөх үйлчилгээ авах тухай
Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ) нь МУ-ын УУХҮЯ болон АМГТГ-т “Үндэсний Геологи, Эрдэс Баялгийн Мэдээллийн Сан” байгуулахад дэмжлэг үзүүлэн “Монгол Улс – Олборлох салбарын ил тод байдал–Үндэсний Геологи, Эрдэс Баялгийн Мэдээллийн Сан” (ҮГЭБМС) төслийг хэрэгжүүлж байна.
ҮГЭБМС төслийн зорилго нь Монгол Улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах нэг хүчин зүйлс болох геомэдээллийн хүртээмж, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулахад оршино.
ҮГЭБМС төслийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь АМГТГ-ын Эрдэс баялаг мэдээллийн технологийн төвд (ЭБМТТ) Геомэдээллийн систем (ГС) хөгжүүлэх ажил болно. Энэхүү шинээр байгуулах ГС-ыг хэд хэдэн сэдэвчилсэн дэд мэдээллийн сангуудаас бүрдсэн, одоогийн MS Access дээрх сангуудыг шилжүүлэх, мөн бусад системээс шаардлагатай өгөгдлийг шилжүүлэх, хоорондын нарийн нягт холбоо бүхий уялдааг хадгалан, цаашид өсөн нэмэгдэх боловсруулсан мэдээллийг нэмэх боломжтой, их хэмжээний бүртгэгдсэн мэдээллийг удирдах, тодорхой чиглэлээр судалгаа хийхэд мэдээллийг богино хугацаанд эрэх хайх, татан авах боломжтой байхаар хөгжүүлнэ.
ГС-д оруулж буй мэдээллүүд нь 1-т ) “Esri Geodatabase”-д хадгалагдах оронзайн мэдээлэл, 2-т) “MS SQL Server database”-д хадгалагдах тоон болон үсгэн мэдээлэл гэсэн 2 ангилалд хуваагдана. Энэхүү 2 ангилалын мэдээллүүд хоорондоо дахин давтагдашгүй дугаараар холбогдож мэдээлэлтэй танилцах, шинжлэх боломжоор бүрэн хангагдсан байна. Системийн ихэнх модулиуд нь дотоод сүлжээнд ажиллана.
ҮГЭБМС төслийг хэрэгжүүлэн ажиллаж буй Адам Смит Интернэйшл ХХК нь Геомэдээллийн системийг хөгжүүлэх доорхи шаардлагыг хангасан мэдээллийн технологийн компанийг сонгон шалгаруулж авна.
- Иж бүрэн, нарийн зохион байгуулалт бүхий мэдээллийн систем хөгжүүлж байсан арвин туршлагатай байх. Тухайлбал:
- Мэдээллийн технологийн хөгжүүлэлтийн ажлууд хийж гүйцэтгэсэн байх
- Нарийн төвөгтэй бүтэц бүхий “RDBMS” загварчлал хөгжүүлж, гүйцэтгэсэн байх
- Гео-оронзайн сан ба аппликэйшн хөгжүүлж, хэрэгжүүлсэн байх
- Засгийн газрын байгууллагуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай байх
- Компанийн санхүүгийн тогтвортой байдлыг батлан харуулах
- Үндсэн мэргэжилтнүүд нь Англи хэлний өндөр мэдлэгтэй байх
- Мэдээллийн систем хөгжүүлэлтийн “Agile” аргачлалын дагуу ажиллах бөгөөд систем хөгжүүлэлтийн түргэвчилсэн давтамжит гүйцэтгэл, турших, загвар системийн ажиллагааг дахин шалгах, баталгаажуулах болон захиалагч талтай нягт хамтран ажиллах шаардлагатай.
Хөгжүүлэх системийн гол үзүүлэлтүүд:
- Систем нь олон төрлийн геомэдээллийн хэсгүүд буюу дэд системүүдтэй байна.
- Систем нь дараах модулиудтай байна. Үүнд:
- Геомэдээллийг системд гар аргаар нэгтгэх модуль. Энэ нь солбилцол ба хэмжих нэгж хөрвүүлэгч, газрын зураг харуулагч ба мэдээллийн алдааг хянагч үйлдлүүдтэй байх ба дэд системүүдийн онцлогийг тусгасан өөр өөр ажлын талбаруудтай байна
- Геомэдээллийн системд АМГТГ-ын хайгуул, уулын ажлын төлөвлөгөөний цахим системээс өгөгдөл оруулах модуль. Энэ нь газрын зураг харуулагч ба сонгогдсон хэсгийн мэдээллийн алдааг хянагч үйлдлүүдтэй байна
- Мэдээллийн эх сурвалжийн модуль. Энэ нь мэдээллийн зохиогч болон ААН-ийн талаарх мэдээллийг бүртгэнэ
- Стандарт үйлдэл бүхий геомэдээллийн газрын зураг харуулагч. Энэ нь хайх, сонгох, тодорхойлох, солбицлоор хайх ба олон төрлийн суурь зурагтай байна
- Администратор модуль. Бусад модулиудтай уялдаж хоршин ажиллах боломжтой байна
- Нийтлэгч, хэрэглэгчийн эрхийг удирдах, зохицуулах модуль
- Хяналтын самбар. Мэдээллийн бүртгэлийн байдал, бүгд эсвэл хамгийн сүүлийн үед бүртгэгдсэн мэдээлэл сэдэв тус бүрээр гэх мэт.
- Геомэдээллийн систем нь дараах системүүдтэй харилцан холбогдож ажиллана.
- Монгол Улсын геологийн мэдээллийн каталоги систем - “МонГеоКат”. ҮГЭБМС-ийн портал ба ГМС хэрэглэгчид(эрх бүхий) мэдээллийг “WFS” байдлаар хүргэх http://mrpam.gov.mn/mrpam/indexmn.html
- ҮГЭБМС-ийн нийтлэгч модульд мэдээллийн багцыг шилжүүлэх
- АМГТГ-ын хайгуул, уулын ажлын төлөвлөгөөний цахим системээс цэгэн мэдээллийг нэгтгэх
- “МонГеоКат” болон “Esri”-гээс геомэдээлэл харуулагчаар дамжуулан “WFS” ба “WMS” ашиглан суурь геомэдээллийг авах
- Бичиг баримтын удирдлагын системд байгаа тайлан, материалтай “URL” холбоосоор холбогдох
- Уул уурхайн компьютерийн кадастрын системээс тусгай зөвшөөрлийн талбай, эзэмшигчийн мэдээллийг авах
- Мэдээллийг импортлох ба эскпортлох дарааллууд:
- Одоогийн “MS Access” сангийн мэдээллүүдийг шилжүүлэх (нэг удаагийн ажил)
- Файл “Geodatabase”-уудаас геомэдээллийг өгөгдсөн стандарт схемийн дагуу хөрвүүлэн оруулах
- Сонгогдсон бүртгэлийг “FGDB” болон “XLSX” хэлбэрээр экспортлох
- Сонголтот утгын бүртгэлийн хүснэгт (lookup tables)-ийг бололцоотой талбаруудад хэрэгжүүлэхээр санал болгох. Жишээ нь: ашигт малтмалын төрлүүд, хэмжих нэгж, шинжилгээний төрлүүд гэх мэт. Жагсаалтын бүртгэлийг өөрчлөх, шинэчлэх боломжтой байх ба үүнийг тусгай эрх бүхий хэрэглэгч засах боломжтой байх
- Ажлын талбарууд Монгол, Англи хэл дээр байх, хэрэглэгчийн ирүүлсэн техникийн үг хэллэгийг засах, солих, хадгалахад хялбар байх
- Бүх өгөгдөл мэдээллийг “MS SQL Server RDBMS” (тоон мэдээлэл) ба “Esri ArcGIS Server/Portal” (оронзайн мэдээлэл)-д хадгалагдах
- Ямар төрлийн програмчлалын хэл ашиглах, веб болон дэсктоп аппликэйшны алийг нь хэрэглэвэл зохистой гэх мэт хөгжүүлэлтийн аргачлалын талаар дэлгэрэнгүй тайлбарласан байх
Хөгжүүлэлтийн дараа шаардагдах үйлчилгээнүүд:
- Системийг цаашид хөгжүүлэх, эзэмших бүх эрх болон баримтжуулсан эх кодыг хүлээлгэн өгөх
- Холбогдох ажилтнуудад сургалт зохион байгуулах
- Хэрэглэгчийн гарын авлагууд, системийн иж бүрэн техникийн баримтжуулалтыг “ERD”-д оруулан Монгол, Англи хэл дээр хүлээлгэн өгөх
- Нэг жилийн хугацаанд алдаа засах, шаардлагатай засвар үйлчилгээ үзүүлэх
- Мэдээллийн сан ба системийн ажиллагааг тохируулах, администраторт бүрэн зааварчилгаа өгөх
- Захиалагчийн хүсэлтийн дагуу ажлын урсгалын талаар танилцуулга хийх, хэлэлцэх.
Хугацаа:
- Эхний загвар системийг нэг дэд сангийн хамтаар гэрээ байгуулсанаас хойш 1 сарын дотор хөгжүүлэх, танилцуулах
- Гэрээ байгуулсанаас хойш 6 сарын дотор системийг иж бүрэн хөгжүүлж дуусган, сургалтуудыг зохион байгуулсан байх
Зөвлөх үйлчилгээний саналд тавигдах шаардлагууд:
Энэхүү зөвлөх үйлчилгээг сонирхож буй этгээд нь техникийн болон үнийн саналыг Англи, Монгол хэл дээр ирүүлэхийг урьж байна. Үүнд:
- Компаний үйл ажиллагааны чиглэл, танилцуулга, ажилтнуудын тоо
- Хэрэгжүүлсэн төслүүдийн танилцуулгууд, тэр дундаа сүүлийн 3 жилийн хугацаанд хийсэн ажлын талаар дэлгэрэнгүй оруулах
- Ажилтнуудын хувийн намтар
- Систем хөгжүүлэх аргачлал (ерөнхий архитектур ба програмчлалын хэл гэх мэт)
- Үнийн санал (доод тал нь сарын хугацаанд хүчинтэй байх)
Энэхүү хөгжүүлэх гэж буй системтэй ижил төстэй олон улсын системийн талаарх олон нийтэд нээлттэй мэдээллийг дараах цахим хаягаас авах боломжтой.
- Австрали Улсын Геологийн алба: https://www.ga.gov.au/
- Баруун Австрали мужын Геологийн алба: https://www.dmp.wa.gov.au/Geological-Survey/Geological-Survey-262.aspx
Техникийн асуудлаар нэмж тодруулах асуултыг otgonbaatar@ngdb.mn э-майл хаягаар холбогдоно авна уу. Саналаа 2020 оны 1 сарын 5-ны дотор oyunbileg@amep.mn -д ирүүлнэ үү. Хугацаанаас хоцорсон саналыг хүлээн авахгүй бөгөөд зөвхөн шаардлага хангасан этгээдтэй холбогдоно.