Орхон аймагт Уул уурхайн салбарын Төвийн бүсийн чуулган боллоо
Уул уурхайн салбарын 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Төвийн бүсийн чуулган Орхон аймгийн Эрдэнэт хотод болж өндөрлөлөө.
Чуулганд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Төв, Архангай, Өвөрхангай аймгуудын удирдлага, төлөөлөгчид, уурхайчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн болон аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, БОАЖЯ, ЭХЯ, ҮТЕГ, МХЕГ-ын холбогдох албаны хүмүүс оролцов.
Өчигдөр “Уул уурхайн салбарын эрхзүйн орчин”, “Хүнд үйлдвэрийн хөгжлийн гарц”, “Уул уурхай салбар ба орон нутгийн хамтын ажиллагаа” сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнөж, чуулганд оролцсон 400 орчим төлөөлөгчийн санал, санаачилгыг нэгтгэн зөвлөмж гаргалаа.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК хамтран зохион байгуулж буй тус чуулганд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Н.Ариунзаяа, Б.Саранчимэг нар оролцож, “Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг” байгуулснаа танилцуулж, салбарын бодлого, эрхзүйн орчин, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд улс төржилтгүй, шинжлэх ухаанчаар хандахаа илэрхийллээ.
Эх сурвалж: http://mmhi.gov.mn/public/more/id/253