Монгол Улсаас БНХАУ-ад суугаа ЭСЯ-наас ирүүлсэн мэдээллийн дагуу Бээжин хотноо “Торгоны зам ач холбогдол” сэдэвт Хятадын гадаад хөрөнгө оруулалтын нэгдсэн форумын ээлжит хурал 2017 оны 1 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.

Түүнчлэн 1 дүгээр сарын 16-ны өдөр “Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын уулзалт”-ыг Монгол Улсаас БНХАУ-ад суугаа элчин сайдын яамны байранд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүнтэй холбогдуулан МҮХАҮТ бизнес эрхлэгчдийн айлчлалыг зохион байгуулах гэж байна.

Иймд дээрх арга хэмжээнд оролцож хөрөнгө оруулалтын төсөл танилцуулж Хятадын аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааны холбоо тогтоох сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргав.

Холбогдох хаяг:
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Б.Мөнх-Оргил
Утас: 312501, 99106815
Цахим шуудангийн хаяг: orgil.chamber@gmail.com