Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 224 дүгээр тогтоолоор 55-30 УБЦ, 06-20 УБЗ Ниссан патрол SGL суудлын автомашинуудыг  нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.

  1. Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга:
  • Ниссан Патрол SGL суудлын автомашин 55-30 УБЦ: 2006 онд ашиглалтад орсон. Балансын үнэ 62,892,000.00 төгрөг.  Нийт 360,000.00 км явсан. Их засварт орж байгаагүй. Явах анги дунд зэрэг/ Одоо явж байгаа/, хөдөлгүүр, 3 хэлхээ дунд зэрэг, өнгө үзэмж сайн, 5 бул эвдэрсэн, урд мостны арьс ханзарсан.
  •  Ниссан Патрол SGL суудлын автомашин 06-20 УБЗ: 2006 онд ашиглалтад орсон. Балансын үнэ 62,892,000.00 төгрөг.   Нийт 260,000.00 км явсан. Их засварт орж байгаагүй. Мотор муу асахгүй. Өнгө үзэмж дунд зэрэг, урд хойд мостны арьс муу.
  1. Дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл:

 Дуудлага худалдаа болох хугацаа

2019 он 10 дугаар сарын 18-ны баасан гарагт  10    цагт

Дуудлага худалдаа болох газар

Ашигт малтмал, газрын тосны газар хурлын зааланд. /СХД-ийн 29-р хороо 5 шар Ашигт малтмал газрын тосны газрын байр/

Худалдах доод үнэ

  • Ниссан Патрол SGL суудлын автомашин 55-30 УБЦ, худалдах доод үнэ 3,000,000.00 (гурван сая) төгрөг
  • Ниссан Патрол SGL суудлын автомашин 06-20 УБЗ, худалдах доод үнэ 2,000,000.00 (хоёр сая) төгрөг

Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ

  • Худалдах доод үнийн 25 хувь буюу Ниссан Патрол SGL суудлын автомашин 55-30 УБЦ 750,000.00 (долоон зуун тавин мянга)  төгрөг
  • Худалдах доод үнийн 25 хувь буюу Ниссан Патрол SGL суудлын автомашин 06-20 УБЗ, худалдах доод үнэ 500,000.00 (таван зуун мянга)  төгрөг

Худалдах худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

Дэнчинг байршуулах данс

Хүлээн авагч байгууллага: Ашигт малтмал газрын тосны газрын 213 тоот өрөө кассанд бэлнээр тушаах. /Чингэлтэй дүүрэг 4-р хороо Төрийн өмчиийн 12 дугаар байр/

  1. Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2019 оны 10 сарын 15-ны өдрийн 15 цаг хүртэл Чингэлтэй дүүрэг ЗГ-ын 12 дугаар байр АМГТГ-ын 213 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу. Хүсэлтийн маягтыг https://www.mrpam.gov.mn цахим хаягаар авна уу.

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ний хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.

  1. Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах

Дууддагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч Ашигт малтмал, газрын тосны газрын авто баазад очиж үзэж болох бөгөөд дуудлагын худалдааны журам, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг Ашигт малтмал газрын тосны газрын 94792923 утсаар авна уу.

Хаяг: Чингэлтэй дүүрэг 4-р хороо Засгийн газрын 12-р байр Ашигт малтмал, газрын тосны газар.

Холбоо барих утас: 94792923, 51263632        

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын

          газрын  2016 оны 11 сарын 08-ны өдрийн

 128 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

 

ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД ОРОЛЦОХ ХҮСЭЛТ

 

1.  Дуудлагын худалдаагаар худалдах эд хөрөнгийг эзэмшигч байгууллагын нэр:

............................................................................................................................................

2. Оролцогчийн эцэг/эх/-ийн нэр, нэр:...........................................................................

3. Оролцогчийн регистрийн дугаар: ...............................................................................

4. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эцэг/эх/-ийн нэр, нэр:.................................................

5. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн регистрийн дугаар:...................................................

6. Дэнчингийн хэмжээ: ...................................................................... (тоогоор),

..............................................................................................................................(үсгээр)

7. Дэнчинг тушаасан: .............. он ....................сар....................өдөр...................цаг

8. Оролцогчийн оршин суугаа хаяг: ............................................................................................................................................

Харилцах утас: .....................................................

9. Хүсэлт бөглөсөн: .................. он.................сар ................өдөр................... цаг

10. Дуудлагын худалдааны нөхцөл болон ........................................... (эд хөрөнгийн нэр)

Танилцсан:

Гарын үсэг: ..........................................

            Дуудлагын худалдаанд оролцогч нь оролцох бүрт энэ хүснэгтийг бөглөж, дэнчиг төлсөн баримтын 1 хувь, оролцогчийн иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргаж, дугтуйлж, бүртгэлийн хайрцагт хийнэ.

            Хүсэлтэд бичигдсэн мэдээллийн үнэн зөв байдлыг оролцогч бүрэн хариуцах ба алдаатай, буруу бөглөсөн бол дуудлагын худалдаанд оролцох боломжгүйг анхаарна уу.