Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 06 дугаар сарын 25- ны өдөр зарлагдсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох дараах талбайн сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн Сонгон шалгаруулалтын үнийн саналыг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 14 цаг 30 минутад  тус байгууллагын 209 тоот өрөөнд нээнэ. Үүнд:

1. Талбайн код: СШ-39-1

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг 40.94 га бүхий Мандал-1 нэртэй талбай

  • “Гео актив” ХХК

2. Талбайн код: СШ-39-3

Төв аймгийн Баяндэлгэр, Баянжаргалан сумдын нутаг 7319.38 га бүхий Холбоо уул нэртэй талбай

  • “Шанбал хангарьд” ХХК

3. Талбайн код: СШ-39-6

Увс аймгийн Малчин, Хяргас сумдын нутаг 25115.6 га бүхий Хараа толгой нэртэй талбай

 

  • “Глобал гүүр транс” ХХК

4. Талбайн код: СШ-39-9

Дорнод аймгийн Баяндун сумын нутаг 1481.3 га бүхий Толгод нэртэй талбай

  • “Дорнын шим” ХХК

Сонгон шалгаруулалтын үнийн саналыг нээхэд дээр дурдсан оролцогч аж ахуйн нэгжүүд эрх бүхий төлөөлөлөө заавал оролцуулна уу.

Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга, утас 263923

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН КОМИСС