“Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр”-ийг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

“Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр” Засгийн газрын 2019 оны 5-р сарын 29-ний өдрийн 214 дугаар тогтоолоор батлагдсантай холбогдуулан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газар хамтран “Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр”-ийг танилцуулах, мөн уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд санал авах хэлэлцүүлгийг 2019 оны 7 дугаар сарын 8-нд Бишрэлт зочид буудлын Даймонд танхимд зохион байгууллаа.    

Хэлэлцүүлэгт хүнд үйлдвэрийн салбарын 40 гаруй аж ахуйн нэгж, 13-н мэргэжлийн холбоод, үйлдвэр технологийн паркын төлөөлөл, мөн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож, санал сэтгэгдэлээ хэлэлцлээ. 

“Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөлд 2019 оны 8-р сарын 15 хүртэл Ашигт малтмал, газрын тосны газрын Хүнд үйлдвэр, техник технологийн хэлтэст аж ахуйн нэгж, байгууллагуудын саналыг үргэлжлүүлэн авч байна.