Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний импорт, үлдэгдэл, үнийн тухай товч мэдээ
Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 82, Аи-92 автобензин 49, дизелийн түлш 29, ТС-1 онгоцны түлш 25 хоногийн нөөцтэй байна.
Шатахууны жижиглэнгийн үнэ Зүүн бүсийн аймгуудын А-80 автобензин 80 төгрөг, Аи-92 автобензин 70-80 төгрөг, Аи-95 автобензин 30-70 төгрөг, дизелийн түлш 10-30 төгрөг, Төв аймаг, Дорноговь, Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгуудын А-80 автобензин 30-70 төгрөг, Аи-92 автобензин 40-80 төгрөг, Аи-95 автобензин 30-40 төгрөг, дизелийн түлш 20-40 төгрөгөөр тус бүр өссөн байна. УБ хотын “Шунхлай” ХХК, “Сод Монгол” ХХК-иуд шатахуун тус бүр дээр 30-80 төгрөг нэмсэн байна.
Шатахууны бөөний үнэ "Магнай Трейд" ХХК, "Сод Монгол" ХХК-иудын А-80 автобензин 80-100 төгрөг, Аи-92 автобензин 80-150 төгрөг, дизелийн түлш 50 төгрөгөөр тус бүр өссөн байна.
Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 442.16-521.6 ам.доллар буюу баррель нь 59.11-68.65 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна.