СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦОГЧ АЖ АХУЙН НЭГЖИЙН АНХААРАЛД
Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зарлагдсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох дараах талбайн сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн Сонгон шалгаруулалтын үнийн саналыг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 цаг 00 минутанд тус байгууллагын 209 тоот өрөөнд нээнэ. Үүнд:
1. Талбайн код: СШ-35-1
Дундговь, Говьсүмбэр аймгийн Цагаандэлгэр, Сүмбэр сумдын нутаг 16416.24 га бүхий Цагаан нэртэй талбай
- “Монголын молибден корпораци” ХХК
2. Талбайн код: СШ-35-4
Баян-Өлгий аймгийн Баяндалай, Ноён сумдын нутаг 35854.98 га бүхий Билүүт нэртэй талбай
- “Нутгийн сувд” ХХК
- “Эрдэнийн гэрэл” ХХК
3. Талбайн код: СШ-35-6
Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг 1573.59 га бүхий Өндөр дэнж нэртэй талбай
- “Алтан шар тал” ХХК
4. Талбайн код: СШ-35-8
Ховд аймгийн Дарви сумын нутаг 990.94 га бүхий Баатарын нуруу нэртэй талбай
- “МонЭнко” ХХК
- “Көүк энержи корпорэйшн” ХХК
5. Талбайн код: СШ-35-9
Увс аймгийн Өмнөговь, Тариалан сумдын нутаг 2570.99 Га бүхий Хорт-Уул 2 нэртэй талбай
- “Гурван үндэс” ХХК
- “Эрдэнийн ундарга хайрхан” ХХК
Сонгон шалгаруулалтын үнийн саналыг нээхэд дээр дурдсан оролцогч аж ахуйн нэгжүүд эрх бүхий төлөөлөлөө заавал оролцуулна уу.
Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга, утас 263923
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН КОМИСС