Нээлттэй хэлэлцүүлэг болно
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/195 дугаар тушаалын дагуу Канад улсын засгийн газрын СЕСМИМ (SESMIM) хөтөлбөрийн санхүүжилтээр Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалыг зэсийн хайгуулын ажилд хэрэглэх аргачилсан зөвлөмжийг Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны төслийн багийнхан боловсруулан ажиллаж байна.
Эрдэс баялагийн салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, геологчдийн дунд нээлттэй хэлэлцүүлгийг 2019 оны 5 дугаар сарын 1-ний Лхагва гарагт ШУТИС-ийн Төв номын сангийн E-604 тоотод явуулах тул та бүхэн идэвхтэй оролцож саналаа өгөхийг хүсье.
Аргачилсан зөвлөмжтэй холбоотой саналаа хүсэлтийг дараах хаягаар ирүүлнэ үү.
Аргачилсан зөвлөмжийг эндээс харна уу.
цахим шуудан: info@gmail.com, enkhjargal2404@gmail.com
МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГЕОЛОГИЧДЫН ХОЛБОО