Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 41 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 79, Аи-92 автобензин 35, дизелийн түлш 40, ТС-1 онгоцны түлш 26 хоногийн нөөцтэй байна.

Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 446.16-525.40 ам.доллар буюу баррель нь 61.37-61.74 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна.

Өнгөрсөн 7 хоногт бөөний үнэ Дорнод аймагт дизелийн түлш 50 төгрөг, "Магнай Трейд" ХХК-ийн дизелийн түлш 30 төгрөгөөр тус бүр буурсан байна.