Хайлуур жоншны салбарын аж ахуйн нэгжүүдийн анхааралд
УУХҮСайдын А/172 тоот тушаалаар байгуулагдсан Жонш хөтөлбөрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн “ХАЙЛУУР ЖОНШНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ, ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ЗОРИЛТОТ ХӨТӨЛБӨР”-ийн төслийг боловсруулаад байна.
Уг төслийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Даваа гарагт 14:00-17:00 цагийн хооронд хэлэлцүүлэх тул хайлуур жоншны талаар үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж болон энэ чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг хувь хүн, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодыг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар-38, Ж.Самбуугийн гудамж-11, Засгийн газрын 11 дүгээр байр, Сонгуулийн ерөнхий хорооны дугуй хурлын танхимд
(Эрх чөлөөний талбайн зүүн талын өндөр байшингийн 2 давхарын хурлын танхим)