АМГТГ нь БНСУ-ын геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн /КИГАМ/-тэй хамтран хэрэгжүүлэх ажлын гэрээг байгууллаа

2017 оны 4 дүгээр сарын 27-ний өдөр БНСУ-ын Daejeon хотод  Ашигт малтмалын газар болон БНСУ-ын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн /КИГАМ/ хооронд “Монгол орны зүүн болон урд хэсэгт 1:50 000-ны масштабын геологийн зураглал болон ашигт малтмалын судалгаа хийх” техникийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд ажлын гэрээг байгууллаа.

АМГТГ болон БНСУ-ын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн /КИГАМ/ хооронд 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр  “Монгол орны зүүн болон урд хэсэгт 1:50 000-ны масштабын геологийн зураглал болон ашигт малтмалын судалгаа хийх” санамж бичгийг байгуулсан байдаг.