Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд
Ашигт малтмал, Газрын тосны газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/12 дугаар тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээ баталгаажуулаагүй, мөн 48 дугаар зүйлд заасан хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан ирүүлээгүй хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулсан талаарх тоо баримт, шалтгаан нөхцөлийн талаарх судалгааг гаргаж цаашид авах арга хэмжээний санал танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсантай холбогдуулан Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1, 48.1.2 дахь хэсгүүдэд заасан хуулийн хугацаанд хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг 2016, 2017 онуудад ирүүлээгүй аж ахуй нэгжүүдэд хуульд заасны дагуу арга хэмжээ тооцохыг мэдэгдье.