Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 216 тогтоолын хавсралтаар баталсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт  “Сонгон шалгаруулалт явуулах талбай тус бүр дээр өмнө нь хийгдсэн геологи, хайгуулын ажил, бусад зардлыг баримтад үндэслэн сонгон шалгаруулалтын босго үнийг тогтооно” гэж заасны дагуу босго үнэ тогтоох ажиллагаа хийгдэж байна.

Тусгай зөвшөөрөл бүхий талбайд хийсэн геологи хайгуулын ажлын болон бусад санхүүгийн зардлаа тооцуулан 2019 оны 03 дугаар сарын 20-ны дотор  босго үнээ баталгаажуулна уу.

Жич: Холбогдох мэдээллийг Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Барилгачдын талбай 3,  Ашигт малтмал, газрын тосны газрын 1 дүгээр байр 315 тоот, харилцах утас 263922 дугаараас авна уу.

АМГТГ