Төрийн дээд одон медалиар шагналаа
Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбартаа идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласан Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн Ж. Алтанбаганыг Алтан гадас одонгоор, АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн мэргэжилтэн Б.Энхтүвшинг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасныг өнөөдөр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар гардууллаа.