Аж ахуйн нэгжүүдийн анхааралд
“Нягтлан бодох бүртгэл ба аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулагын дагуу шинээр батлагдсан нягтлан бодох бүртгэлийн стандартууд болон дүрэм, журам 2016 оны байдлаар СТОУС-д өөрчлөлт, шинэчлэл” сэдэвт семинар
Улаанбаатар хот
2017.01.24-26
Семинарын зорилго: Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу шинээр батлагдсан нягтлан бодох бүртгэлийн стандарт болон журмууд 2016 оны байдлаарх СТОУС-д өөрчлөлт, шинэчлэлийг танилцуулах
Оролцогчид: Уул уурхай, барилга, хөдөө аж ахуйн чиглэлд тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн ерөнхий нягтлан бодогч нар, татварын улсын байцаагч нар, нийслэл ба дүүргийн төрийн сангийн бүртгэлийн мэргэжилтнүүд
Зохион байгуулагч: Сангийн Яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар
Хугацаа: 2017 оны 1-р сарын 24-нөөс 26-ныг дуустал /3 өдөр/
Семинар болох газар: Тусгаар тогтнолын ордны 3 давхрын хурлын танхим
Стандартыг энд дарж татаж авна уу.
СЕМИНАРЫН ХӨТӨЛБӨР – 1-р сарын 24 МЯГМАР ГАРИГ | |||
Үргэлжлэх хугацаа | Тайлбар | Илтгэгч | |
12:00 – 12:10 | Оролцогчдыг бүртгэх | ||
12:10 – 12:40 | ӨДРИЙН ХООЛ | ||
12:40 – 12:50 | Семинарын нээлт | Б. Болормаа, Доктор (Сангийн Яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн) | |
12:50 – 13:40 | Сангийн сайдын тушаалаар батлагдсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журмууд болон СТОУС-д орсон 2016 оны байдлаарх өөрчлөлтүүд | Б. Болормаа, Доктор (Сангийн Яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн) | |
13:40 – 14:25 | 1 | Хайгуул ба олборлох үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэлийн стандарт | Б. Цэрэннадмид (Делойтт Онч Аудит ХХК-ийн зөвлөх үйлчилгээний менежер) |
14:25 – 15:10 | 1 | СТОУС 15 Худалдан авагчтай байгуулсан гэрээний орлого | Г. Гантулга (СЭЗИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхмийн эрхлэгч) |
15:10 – 15:30 | ЦАЙНЫ ЗАВСАРЛАГА | ||
15:30 – 16:15 | 1 | СТОУС 13 Бодит үнэ цэн, Санхүүгийн хэрэглүүрийн стандартуудын өөрчлөлт | Д. Бүнчинсүрэн (Дэлхийн банкны ОСХТТ Төслийн зөвлөх) |
16:15 – 17:15 | СТОУС-ын нэвтрэлтийн түвшинг тодорхойлох судалгааны асуулга | Дэлхийн банкны ОСХТТТөслийн зөвлөх баг | |
Асуулт, ярилцлага | |||
Жич: Илтгэгчдийн дараалалд өөрчлөлт орж болзошгүй |