“Гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам”-ын 3.1 дэх заалтыг үндэслэн 5 талт гэрээ байгуулсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын 2018 оны гэрээний хэрэгжилтийг дүгнэх хурал 2019.01.16-ны өдрийн 9.00 цагт АМГТГ-ын 3 давхрын хурлын зааланд болох тул тусгай зөвшөөрөл эзэмшигч нар гэрээний хэрэгжилтийн талаар танилцуулга бэлтгэж оролцоно уу.

Тодруулах асуудал байвал 99080016 дугаараас лавлана уу.

УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС