АМГТГ-д БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорациас лабораторийн зарим тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Ашигт малтмал, газрын тосны газар болон БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпораци  хооронд байгуулсан  “Санамж бичиг”, “Хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд Уул уурхай, газрын тосны төв лабораторид буцалтгүй тусламж хэлбэрээр нүүрсний шинжилгээний  илчлэг тодорхойлох 2 ширхэг, хүхэр тодорхойлох 1ширхэг тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгч, лабораторийн шинжээчдэд 3 өдрийн  сургалт зохион байгуулан дадлагажууллаа.

Энэ арга хэмжээнд АМГТГ-ын орлогч дарга М. Энхжаргал, УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын мэргэжилтэнүүд, МИРЕКО Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Ён Гюү Хүн, БНСУ-ын ЭСЯ-ны Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний асуудал хариуцсан Аташе Пах Хон Жин, БНСУ-ын КОТРА Улаанбаатар Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагийн дарга Жон Вон Жүн, Орлогч дарга И Ү Жү, БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпораци МИРЕКО-ын Глобал хамтын ажиллагааны хэлтсийн орлогч дарга Ким Так Хён, мэргэжилтэн Жу Ми Сун, Ким Чан Жү нар оролцлоо.