Шатахууны ердийн хэрэглээний 30 хоногийн нөөцтэй байна.
Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 30 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 94, Аи-92 автобензин 28, дизелийн түлш 25, ТС-1 онгоцны түлш 21 хоногийн нөөцтэй байна.
2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн арилжаагаар “Brent” төрлийн газрын тосны үнэ тонн нь 590.36 ам.долл /баррель нь 77.70 ($)/, “WTI” төрлийнх 527.40 ам.долл /баррель нь 67.59 ($)/ ханштайгаар хаагдсан нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Brent” түүхий тос 2.61 хувиар, “WTI” төрлийн түүхий тос 2.44 хувиар тус тус буурсан байна.
Шатахууны жижиглэнгийн үнэ Улаанбаатар хотод “Петровис” ХХК, “Шунхлай” ХХК-иудын А-80 автобензин, Аи-92 автобензинүүд 100 төгрөг, дизелийн түлш 140-145 төгрөг, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Аи-95 автобензин 60 төгрөгөөр тус бүр нэмэгдсэн байна.