Аж ахуйн нэгжийн анхааралд
2017 онд цахимаар хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох үйл ажиллагаанд тодорхой саатал гарсны улмаас тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа зогссон бөгөөд үйлчилгээний хураамж болох 1 000 000 /нэг сая төгрөг/-ийг буцаан олголт дуусах шатандаа явж байгаа тул буцаан олголтоо авч амжаагүй Аж ахуйн нэгжүүд 2018 оны 11 дүгээр сарын 20-ны дотор буцаан авахыг анхааруулж байна.
Сангийн яамнаас дээрх олголтод тодорхой хугацаа зааж өгч байгаа тул дурьдсан хугацаанаас хоцорсон аж ахуйн нэгжид буцаан олголт хийгдэхгүй болохыг мэдэгдэж байна.
Бүрдүүлэх материал:
- Албан бичиг /дансны дугаар, утасны дугаараа бичсэн байх/
- Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар
- Төлбөрийн баримт /хуулбар/
- Кадастрын хэлтэст бүртгүүлсэн хуудас зэргийг бүрдүүлэн АМГТГ-ын 306 тоот өрөөнд авч ирж өгнө үү.
АМГТГ